FUEL SUPPLY AND QUALITY COORDINATOR

Open date Close date
12/03/2020 12/18/2020

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн Хангамж, худалдан авалтын хэлтэст ээлжийн 20/10 графикаар ажиллах Комьпюторын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байхажилд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Түлшний орлого зарлагын бүртгэл, шинжилгээ, техникүүдэд тохирсон чанартай түлш хүлээн авах, зарцуулалтын хэмжээг багасгах улиралд нь тохирсон хямд чанартай  түлшээр тасралтгүй худалдан авалт хийх. Мөн түлшний чанарын шинжилгээг нарийн хийж мэдээлэл гаргах ба компаны түлшний орлого зарлагыг тохирсон хэмжээнд байлгах.

- Түлшний худалдан авалтыг хийх, батлагдсан хувиарын дагуу захиалга илгээх;

- Түлшний зарцуулалт болон хэрэглээнд хяналт тавих;

- Сар болгон түлшний татан авалтын хуваарь төлөвлөн гаргаж хяналт тавих;

- Түлш монгол болон гадаад зах зээл дээр эрэлт нийлүүлэлт ямар хэмжээнд байгааг судлах;

- Савны нарийн хэмжилт – Өдөр бүр савнуудын хаалтын хэмжилт хийж илүү болон дутуу тохиолдлуудыг мэдэгдэх. Долоо хоног бүр сав тус бүрээс дээж авч шинжилгээнд өгөх;

- Түлш нийлүүлэгч компани болгоны түлшний шинжилгээ чанарын судалгаа хийх;

- Чанартай хямд түлш нийлүүлэх компан судлан танилцуулах;

- Түлшний хулгай болон зохисгүй хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

- Pronto ERP системд өдөр болгон түлшний орлого зарлагын мэдээ оруулах;

- Агуулахын үйл ажиллагааны хүрээнд хамааралтай Монгол улсын стандартуудын дагуу ажиллах;

- Одоогийн ашиглаж байгаа бүртгэл тайлан тооцоог сайжруулах. Өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх;

Түлшний шинжилгээг хийж гүйцэтгэх, хяналтын дээжийг бэлтгэж харилцагч лабораторлуу явуулах. Түлшний чанарын мэдээллийн бүртгэл, судалгаа хийж тогтмол тайлагнах;

- Шаардлагатай үед улирлдлагуудыг түлшний орлого зарлага болон шинжилгээний мэдээллээр үнэн зөв цаг алдалгүй хангах;

- Түшлний агуулахын аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавьж ажиллана. Одоо мөрдөгдөж байгаа стандарт үйл ажиллагааны журмыг сайжруулах, хөгжүүлэх. Ажилчид энэхүү журмыг дагаж мөрдөж буйд хяналт тавьж ажиллах үүрэгтэй;

- Түлшний тээврийг зохицуулах;

- Шугам хоолойн шүүр болон түгээгүүрийн шүүрийг хянаж шаардлагатай үед сольж байх;

- Картаар түлш олгох системийн үйл ажиллагааг ажиллагааг хариуцах;

Тавигдах шаардлага:

- Газрын тосны  чиглэлээр их дээд сургуулийн дипломтой байх;

- Нефтийн бүтээгдэхүүний ерөнхий стандарт, тогтсон дүрэм журам, хэлтсийн дүрэм, шаардлагын талаар өргөн  мэдлэгтэй байх. Лаборатор, түлшний агуулах  болон түлшний орлого зарлага тайлагнах зарчмын талаарх хууль, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх. Түлшний агуулахын ажилчдыг удирдан ажиллах чадвартай;

- Түлшний агуулах болон ШТС-ын талаар онолын болон практик өргөн хүрээний мэдлэгтэй байх;

- Ажлын хүнд нөхцөлд дасан зохицох чадвартай;

- Түлшний агуулах болон ШТС-ын аюулгүй ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй;

- Аливааг сайжруулж, хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй;

- Газрын тосны чиглэлээр дор хаяж 3 жил ажилласан туршлагатай байх;

- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;

- Комьпюторын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх;

Нэмэлт мэдээлэл:

Анкет авах сүүлийн огноо: 2020 оны 12 сарын 18-ны өдөр

Хавсаргах материал:


1. Анкет бөглөх (Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны оффист ирж эсвэл Компанийн цахим хуудас ; аас авна уу)
2. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
3. Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар 

Материал хүргэх хаяг: Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр 7-р давхар, Шуудангийн хайрцаг-19 эсвэл хаягаар явуулна уу. 
Холбоо барих утас: 7711 6100 (1000; 2001)