Засвар үйлчилгээ

Засварын хэлтэс

Засварын хэлтэс нь 70 гаруй инженер техникийн ажилтан,  ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр 250 гаруй хүнд даацын машин механизм, хөнгөн тэрэг болон өөрөө явагч тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

Засварын хэлтсийн ажилчдын мэдлэг боловсролыг сайжруулах зорилгоор механикийн, краны, удаан эдэлгээний, дугуйны гэх мэт холбогдох сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

Ажилчдад аюулгүй ажиллагааны мэдлэг, чадварыг аюулгүй ажиллагааны өдөр тутмын мэдээ, сар тутмын сургалт, эрсдлийн үнэлгээний бодлого болон аюулгүй ажиллагааны журам зэргээр дамжуулан олгож байна.

Манай хэлтэс машин механизм, тоног төхөөрөмжний засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж ашиглалтын төлөвлөгөөг сүүлийн үеийн техник технологи, програм ашиглан гүйцэтгэж байна. Мөн бид уурхайн түлш цэнэглэлт болон тосолгоо үйлчилгээг зориулалтын сервисийн машинуудаар гүйцэтгэдэг.