Үйл ажиллагаа

Олборлолт

Ил уурхайн үйл ажиллагаа нь тухайн уурхайд тохирох техник тоног төхөөрөмжүүдийг ашиглан жилийн турш 24 цагаар тасралтгүй ажилладаг. Техникийн парк нь 8 ширхэг 50 тоны автосамосвал, 2 ширхэг 90 тоны экскаватор болон бусад туслах тоног төхөөрөмж болох бульдозер, грейдер, дугуйт ачигч зэргээс бүрдэнэ. Хүдэр нь нэг км-ээс холгүй зайд тээвэрлэгдэж бутлуурын дэргэд хүдрийн агуулахад хадгалагдах ба хөрсийг нь түүний зураг төслийн дагуу тусгайлантөлөвлөсөн газарт буулгаж хөрсний овоолгыг бий болгоно. Тэсрэх материал нь уурхайгаас тусдаа байрлах тусгайлан зөвшөөрөгдсөн агуулах бүхий аюулгүй газарт маш өндөр харуул хамгаалалтын хяналтан дор тэсэлгээнд зориулагдан хадгалагддаг.