Хариуцлагатай уул уурхай

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сургалт

Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа болон Сургалтын хэлтсийн зорилго нь аюулгүй ажиллагааны  дэг журмыг хэвшүүлэх ба ажлын аюулгүй орчинг бий болгоход оршдог юм. 

Тус хэлтэс нь аюулгүй ажиллагааны дүрэм журам  боловсруулан, баталгаажуулж хэрэгжүүлэх, компанийн аюулгүй ажиллагааны тухай ойлголтыг танин мэдүүлэх үүднээс ажилчдад зориулж зохих сургалтуудыг зохион байгуулан түүний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлуудыг хийдэг. Мөн ажлын байрны төлөвлөгөөт үзлэг шалгалт, ил болон далд аюулыг тодорхойлох, зөрчлүүдийг мэдээлэх, аюулгүй ажиллагааны ажиглалт, ослыг судлан бүртгэх зэрэг нь аюулгүй ажиллагаа хариуцсан ажилчдын өдөр тутмын үүрэг юм.

Хэлтсийн ажиллагсадын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хилийн чанадад болон дотооддоо зохиогддог  сургалтуудад тэднийг хамруулан оролцуулдаг  билээ.

Баян Айраг төслийн талбай нь алслагдмал хол газар оршдог тул онцгой байдлын үед зохих арга хэмжээг маш богино хугацаанд, авах шаардлагатай болдог юм. Иймд энэхүү арга хэмжээг түргэн шуурхай авах үүднээс Гал сөнөөгч/Аврах багыг бүрдүүлж, үйлдвэрлэлийн нөхцөлд олсоор аврах, тээврийн хэрэгслийн ослоос аврах, хорт болон аюултай бодисын асгаралт,  эрэн хайх, ус мөснөөс аврах ажиллагаа зэрэг  сургалтуудыг зохион байгуулан бэлэн байдлыг хангаж ажилладаг. Ослын үед галын машин, тээврийн хэрэгслийн задаргааны багаж, олс татлага зэрэг орчин үеийн аюулгүй аврах тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг.

Цаашлаад орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор орон нутгийн хоёр сумаас 12 хүний бүрэлдэхүүнтэй Гал сөнөөгч/Аврах багыг  байгуулсан ба аврах ажиллагааны ур чадварыг эзэмшсэнээр нутгийн ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах  боломжтой болох юм.

Баян Айраг төслийн талбайд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх гэрээт компанийн эмч сувилагч нар эмнэлгийн анхны тусламж төдийгүй ажиллагсадын эрүүл мэндэд чиглэсэн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байнгын бэлэн байдалтай ажилладаг.

Төслийн талбайн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг гэрээт компани хариуцан гүйцэтгэдэг.