Компани

Компаний тухай

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь ашигт малтмалын хайгуул болон олборлолтын компани бөгөөд Завхан аймаг дахь хамгийн анхны уурхай юм. Одоогоор тус компани нь хайгуулаас барилгын ажлын төгсгөл рүү шилжих үе шатандаа явж байгаа бөгөөд эхний алт болон мөнгөө 2014 онд олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Уурхайн эхний үе шатанд уул уурхайн 60-аад хүнд тоног төхөөрөмж, машин механизм зэргийг ашиглан ил олборлолт явуулах болно. Хүдрийг буталж, нуруулдан уусгаад алтыг ялгаж гаргана.

Баян Айраг Төсөл нь хэрэгжиж эхэлснээр орон нутгийн хөгжил дэвшилд өндөр ашиг тус, хувь нэмрийг оруулсан бөгөөд үүний үр нөлөө нь уурхайн ажлын явцын турш ирээдүйн нөхцөл байдал болон одоогийн хэрэгжүүлж буй сургалт зэргийг улам бүр эрчимжүүлэх юм.

Манай компани одоогоор үргэлжилж буй хайгуулын ажилдаа анхаарал тавин цаашдаа дахин шинэ нээлтүүдийг хийнэ гэдэгт итгэж байгаа билээ. Монгол болон бусад улс орон дахь уул уурхайн хөгжлийн нөхцөл боломжийг эрэлхийлэн дагахын сацуу энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгаа юм.            

Төв оффис

Компанийн төв оффис нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах бөгөөд БА Төслийн Талбайд үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхээр 45 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Баян айраг төслийн талбай

Байршил

БА Төслийн Талбай нь Улаанбаатар хотоос 1,250 км буюу Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хойд хэсэгт орших Завхан аймгийн Дөрвөлжин суманд байрладаг.

Уурхайн талбай нь Дөрвөлжин сумын төвөөс хойш 20 км зайд байх бөгөөд Монгол улсын баруун хэсэгт орших Их Нуурын Цөл буюу шүдлэн говийн бүсэд оршино.

Газар зүйн хувьд Хангайн нурууны баруун хэсгийн их уулархаг нутагт, далайн түвшнээс дээш буюу 1500-2500 метрийн өндөрт оршино.

Уур амьсгал

Уур амьсгалын хувьд зундаа халуун болох ба өвөлдөө эрс хүйтэрнэ. Жилд унах хур тунадасны хэмжээ маш бага. Зуны улиралд +40°С хүртэл халах бөгөөд өвлийн улиралд -40°С хүртэл хүйтэрнэ. Хагас цөлийн бүсэд байдаг БА Төслийн Талбай нь зундаа тогтмол шороон шуургатай, өвөлдөө цастай байдаг.

БА Төслийн Талбай хүртэл аялах нь

Авто замаар аялах - БА Төслийн Талбай нь Улаанбаатар хотоос 1,250 км зайд орших бөгөөд замын хувьд ихэнхдээ шороон зам байна.

Онгоцоор аялах - Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай хотын Доной нисэх онгоцны буудал хүртэл Хүннү Эйр Компанийн дотоодын хуваарьт нислэг үйлдэнэ. Доной нисэх онгоцны буудал хүртэл 2 цаг нисэх ба дараа нь БА Төслийн Талбай хүртэл Компанийн тээврийн хэрэгслээр 2 цаг 30 минут аялна. Доной нисэх онгоцны буудал БА Төслийн Талбайгаас 125 км зайд оршино.

БА Төслийн Кэмп

БА Төслийн Кэмпийг олон улсын болон Монгол улсад мөрдөгдөж буй барилга, хот байгуулалтын норм хэм хэмжээний дагуу эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэн байгуулсан билээ.
Кэмп нь Оршин суух буюу орон байр, хоолны заал, амрах байр, халуун усны болон хувцас угаалгын газар зэргээс бүрдэнэ. Үйл ажиллагааны хэсэг нь оффисын байр, эмнэлэг, агуулах, авто зогсоол, засварын хэлтэс, харуулын байр зэргээс бүрдэнэ.