Нийгмийн хариуцлага

Хариуцлагатай уул уурхай ба Нийгмийн харилцаа

ЗОРИЛГО

Баян-Айраг Эксплорэйшн ХХК-ийн зорилго нь байгаль орчинд ээлтэй хандах, орон нутгийн ард иргэдтэй нээлттэй, найрсаг харилцаж хамтран ажиллаж амьдрах, харилцан ашигтай байх зарчмыг бүрэн хэрэгжүүлэхэд оршино.

Баян-Айраг Эксплорэйшн ХХК нь орон нутгийн иргэдийн ёс заншил, соёлын өвийг хүндэтгэх, хамгаалах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, сайн түншийн харилцааг үүсгэж, тогтвортойгоор хадгалахыг зорино. Иймээс орон нутгийн харилцаа нь Баян-Айраг Эксплорэйшн ХХК-ийн тогтвортой хөгжлийг хангах үндсэн зарчим бөгөөд удирдлагын бүтцийн салшгүй нэг хэсэг мөн.

БОДЛОГО

Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны бодлогыг хэрэгжүүлэхдээ Олон улсын болон Монгол Улсын хууль, тогтоомж, харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээг чанд сахихаар уг бодлогыг боловсруулсан бөгөөд цаашид үйл ажиллагааны явцад дүгнэх замаар улам бүр чанаржуулах болно. Баян-Айраг Эксплорэйшн ХХК нь энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л боломжит нөөц бололцоог ханган ажиллана.

Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны бодлогын зорилтууд: 

 

Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны тогтолцоо нь:

 

Тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны тогтолцоонд дараах үйл ажиллагаа (үүгээр хязгаарлагдахгүй) хамаарна. Үүнд: