Мэндчилгээ

ПИТЕР РОБЕРТ ТОМПСОН Гүйцэтгэх Захирал

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь чанарыг эрхэмлэн, мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа  явуулдаг Монгол Улсын уул уурхайн компани бөгөөд олборлолт, боловсруулалт, байгаль орчин, орон нутгийн харилцаа гээд үйл ажиллагааны бүхий л чиглэлдээ олон улсын тэргүүн туршлагыг хэрэгжүүлж бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэн Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Завхан аймаг дахь уул уурхайн анхдагч компани болохын хувьд бид нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин тэдний сурч хөгжих боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтарч ажилласаар байна. Мөн улсын болон орон нутгийн төсөвт оруулж буй татвар, хураамж нь улс орны болоод орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй гэдэгт итгэлтэй байна.

Баян Айраг компаний хамт олон бид Монгол улсын өв соёл, үнэт зүйлсийг хүндэтгэж бүх түнш, харилцагч нартайгаа мэргэжлийн өндөр түвшинд харилцан, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.


 

Ю. ЭНХТҮВШИН - Ерөнхий Захирал

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Бид тухайн орон нутагт “Байгаль орчин, бэлчээрийн менежмент”, “Боловсролыг дэмжих, түүх соёлын өвийг хамгаалах”, “Эрүүл мэндийг дэмжих”, “Жижиг дунд үйлдвэрлэл, фермерийн аж ахуйг хөгжүүлэх” зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг өргөн хүрээтэйгээр зохион байгуулан хэрэгжүүлж, нутгийн иргэдийн аж амьдралд дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.

Баян Айраг компани нь Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сум төдийгүй, нийт Завхан аймгийн иргэдийг уул уурхайн мэргэшил олгох чиглэлээр сургаж дадлагажуулан, ажлын байраар хангаж Монгол Улсын баруун бүс нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаагаа тэмдэглэхэд таатай байна.


 

ДЭВИД БРАУН - Уурхайн дарга

Баян Айраг компаний ололт, амжилтын тулгуур багана нь манай ажилтнуудын өсөлт, хөгжил хэмээн бид үздэг.

Уурхайн үйл ажиллагааг явуулахад бидэнд багагүй саад, бэрхшээл тулгардаг хэдий ч хамт олны маань нэгдмэл байдал, хүсэл тэмүүлэл биднийг амжилтаар дүүрэн ирээдүй рүү хөтлөх болно.

Манай менежментийн баг хамт олон өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нэн тэргүүнд эрүүл, аюулгүй ажлын орчинг бүрдүүлж ажилладаг.

Эдгээр үүрэг, хариуцлагын үр дүнд бий болсон баялгийг хөрөнгө оруулагчид, бизнесийн хамтрагчид, ажилтнууд, орон нутгийн иргэд цаашлаад Монгол улс хүртэнэ гэдэгт би итгэлтэй байна.