Үйл ажиллагаа

Боловсруулах үйлдвэр

Алт мөнгөний исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах үйлдвэр нь дараах үйлдвэрлэлийн шат дамжлагуудаас бүрдэнэ.

 

Бутлалт: Нуруулдан уусгалтанд ил уурхайгаас ирсэн хүдрийн 80%-ийг гурван шатны бутлуураар  12мм хүртэл буюу түүнээс бага ширхэгтэй болгож бутална.

Бөөнцөглөлт: Буталсан хүдрийг бөөнцөглөх төхөөрөмжөөр жижиг бөмбөлөг хэлбэрт оруулж туузан конвейероор дамжуулан овоолдог. Бөөнцөглөлт хийснээр нуруулдсан хүдэр дундуур нэвчих уусмалын урсгалыг сайжруулдаг.

Уусгалт: Нуруулдсан хүдэрт усалгааны системээр цианидын уусмал өгч алт, мөнгийг уусгана. Уг уусмал нь нуруулдсан хүдрийн биетээр нэвчин гарч хүндийн жингээрээ урсан, баян уусмалын санд цуглана. Уг сангаас уусмалыг нүүрсний багана руу насосоор шахна.

Десорбци: Уусгалтын баян уусмалыг багануудаар дамжуулан алт, мөнгийг идэвхижүүлсэн нүүрсэнд шингээнэ (адсорбци). Алт, мөнгөөр баяжсан нүүрснээс алт, мөнгийг салгаж (десорбци) хандалсан уусмал гаргаж авна. Алт, мөнгөний өндөр агуулгатай хандлагдсан уусмалыг электролизэд оруулж алт, мөнгийг катод дээр суулгана. Катодын баяжмалд дулааны боловсруулалт хийн хайлуулж алт, мөнгөний холимог гулдмай үйлдвэрлэнэ.

Уусгалтын ядуу уусмалыг халааж насосоор шахаж овоолгын дуслын систем рүү буцааж шахна. Ингэснээр уусмал нь хаалттай хэлхээгээр эргэлдэх бөгөөд дахин дахин ашиглагдах юм. Байгаль орчинд хаях хаягдал уусмал байхгүй.

Аюулгүй ажиллагаа:

Боловсруулах үйлдвэрийн хэлтэс нь ажлын байранд аюулгүй ажиллагааг өндөр стандартад нийцүүлэн ажиллана. Ингэхийн тулд дараах зүйлсийг биелүүлнэ: