Үйл ажиллагаа

Хангамж, худалдан авалтын хэлтэс

Манай компани нь үндэсний компаниудыг дэмжин ажилладаг бөгөөд Монголын зах зээлд байгаа бараа бүтээгдэхүүнийг орон нутаг, Улаанбаатар болон бусад газраас худалдан авч, тодорхой нарийн технологи, чанар шаардсан бараа бүтээгдэхүүнээ гадаадаас импортлон оруулж ирдэг.

Баян Айраг төслийн талбай руу бид дараах 3  чиглэлээр  тээвэрлэлт хийдэг.

Хойд зам 1250 км: Улаанбаатар – Хархорин – Их уул – Улиастай – Баян Айраг төслийн талбай

Урд зам 1350 км: Улаанбаатар – Арвайхээр – Алтай  – Тайшир сум – Баян Айраг төслийн талбай

Урд зам, Ганц модын боомтоор: Гашуун сухайт – Цогт овоо – Хайрхан дулаан сум – Алтай  - Тайшир сум – Баян Айраг төслийн талбай

Замын нөхцөл байдлаас шалтгаалан өвлийн улиралд цасанд боогдох, элсэнд суух мөн зуны цагт гол үерлэх, гүүр, даваа хаагдах, зам шавартаж хальтрах  зэргийн саад бэрхшээлтэй Хангамж, худалдан авалтын хэлтэс нь байнга тулгарч байдаг.

Тус хэлтэс нь  Баян Айраг төслийн талбай, УБ оффис болон УБ дахь агуулахад  тус тус байрлан ажиллаж байна.