Үйл ажиллагаа

Засварын хэлтэс

Засварын хэлтэс нь 70 гаруй инженер техникийн ажилтан,  ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр 250-иас дээш  хүнд даацын машин механизм, хөнгөн тэрэг болон өөрөө явагч тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

Засварын хэлтсийн ажилчдын мэдлэг боловсролыг сайжруулах зорилгоор механикийн, краны, удаан эдэлгээний, дугуйны гэх мэт холбогдох сургалтуудыг зохион байгуулан ажилчдын хамруулдаг.

Ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг, чадварыг аюулгүй ажиллагааны өдөр тутмын сэдэв, сар тутмын сургалт, эрсдэлийн үнэлгээний бодлого болон аюулгүй ажиллах горим зэргээр дамжуулан тогтмол сайжруулсаар байна.

Бид 63 орчим  машин механизм бба тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон тэдгээрийн төлөвлөлтийг сүүлийн үеийн технологи, засварын программ ашиглан явуулдаг.

Мөн бид уурхайн түлш цэнэглэлт болон тосолгоо үйлчилгээг зориулалтын сервисийн машинуудаар гүйцэтгэдэг.