Дэлхийд ховордсон 2 бөхт тэмээний тоо толгойг өсгөх, орон нутгийн тэмээчдийн арга туршлагыг сурталчилах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор сумын Засаг даргаас “Тэмээ өсгөх, тэмээчдийг малжуулах тухай хөтөлбөр”-ийг санаачлан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар /ИТХ/ батлуулж, хөтөлбөрийн хүрээнд ботгонд урамшуулал олгох, “Тэмээний баяр”-ын үйл ажиллагааг зохион байгуулах гэх мэт олон төрлийн ажлыг зохион байгуулж байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд “Тэмээний баяр - 2016” үйл ажиллагааг 2016.01.29-нд Дөрвөлжин сумын төв Буга багт зохион байгуулах бөгөөд энэхүү баярын арга хэмжээг Сүлд телевиз сурвалжлан нэвтрүүлэг бэлтгэж орон даяар нэвтрүүлэх юм. 

“Тэмээний баяр”-ын Хөтөлбөр:

  • Тэмээний баярын нээлт
  • Шинээр мянгат малчин болсон малчдын шагнал гардуулах үйл ажиллагаа
  • Тэмээний баярт зориулсан албан байгууллага, багуудын мэндчилгээ

Тэмээний баярт дараах тэмцээнүүд явагдана. Үүнд:

  • Тэмээг уламжлалт аргаар хомнох тэмцээн
  • Ганган гоё хэрэглэлтэй сайхан хос шалгаруулах тэмцээн
  • Тэмээний уралдаан
  • Тэмээн буухиа
  • Гоё ганган тоноглол хэрэглэлтэй “Сайхан ат”, “Сайхан буур” шалгаруулах

Хаалтын үйл ажиллагаа