Цахилгаанчин /автын/

Эхлэх өдөр Дуусах өдөр
08/07/2023 08/18/2023

Гүйцэтгэх үүрэг:

  • Оношлох хэрэгсэл ашиглан цахилгааны болон электроны холбогдолтой асуудлуудыг илрүүлэн тогтоох;
  • Оношлох хэрэгслийн зааснаар ирээдүйд гарч болзошгүй эвдрэлийн талаар мэдэгдэж байх;
  • Автомашины цахилгааны системийг засварлах;
  • Тээврийн хэрэгслийн цахилгаан эд ангийг сольж тавих;
  • Эд ангиудыг цэвэрлэх, турших; 
  • Тээврийн хэрэгслийн компютерийн системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг оношлох, шаардагдах засварыг хийх зорилгоор системийн дүн шинжилгээ хийх;
  • Шаардагдах эд ангийг цаг тухайд нь бэлэн байлгах зорилгоор тэдгээрийг захиалах ажилд дэмжлэг үзүүлэх;
  • Шаардагдах засвар, суурилуулалтуудыг техникийн нөхцлийн дагуу хийж гүйцэтгэх үүднээс цахилгааны болон гидравликийн схемүүдийг уншиж ойлгох, ашиглах ;
  • Тээврийн хэрэгслийг ажиллагааны бэлэн байдалд ямагт байлгах зорилгоор эвдрэлтэй эд анги, системүүдийг цаг тухайд нь солих;
  • Аюулгүй ажиллагаанд нөлөөлөхүйц гэнэтийн байдал гарсан тухай дуудлага ирэхэд даруй хариу арга хэмжээ авах;
  • Ээлжийн ахлахын зааварчилгаа өгсөний дагуу аливаа ажлыг эхлэхээсээ өмнө ажлын байрны үзлэгийг ганцаарчилан эсвэл багаар хийх. Ямар нэгэн аюултай нөхцөл байдлыг ээлжийн мастерт мэдэгдэх;

Тавигдах шаардлага:

  • Автын цахилгааны инженерийн бакалврын зэрэгтэй
  • Жолооны В ангиллын үнэмлэхтэй байх, хэрэв С ангиллын үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэлийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар сайн мэдлэгтэй
  • Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машины цахилгааны талаар үндсэн суурь мэдлэгтэй
  • Тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай
  • Ярианы, харилцааны өндөр чадвартай
  • Аюулгүй ажиллагааг мөрдлөгө болгох.
  • Уул уурхай эсвэл холбогдох чиглэлээр ажилласан байсан туршлагатай бол давуу тал болно

Сонирхсон ажил горилогч дараах хаягаар материалаа ирүүлнэ үү. 

Имэйл хаяг: recruit@bayanairag.com 

Холбоо барих утас:  Улаанбаатар хотод 8909 0047

                                       Завхан, Улиастайд  8909 0085

                                          Завхан, Дөрвөлжинд 8909 0046