Хүний нөөц

Орон нутгийн харилцааны асуудал хариуцсан зохицуулагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

·         Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн байгууллагатай удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох;

·         Төрийн бус байгууллагуудтай  удирдлагаас өгсөн үүргийн дагуу хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох;

·         Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай удирдлагаас өгсөн үүргийн дагуу хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох;

·         Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаархи  судалгаа хийх, боловсруулах, тайлагнах;

·         Орон нутагтай холбоотой нийгэм, эдийн засгийн судалгаа хийх, боловсруулах, тайлагнах;

·         Удирдлагаас өгсөн шаардлагатай мэдээллийг олох, боловсруулах, тайлагнах;

·         Орон нутгийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл боловсруулах, тайлагнах;

·         Холбогдох хэлтсүүдэд удирдлагаас өгсөн үүргийн дагуу дэмжлэг үзүүлэх;

·         Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удирдлагаас өгсөн үүргийн дагуу дэмжлэг үзүүлэх;

·         Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг тухай бүрд нь хийж гүйцэтгэх.

 

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

 

·         Эдийн засаг, улс төр, эрх зүй, социологи, сэтгэл зүйн, сэтгүүлчийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

·         Илтгэл тавих, бусдад нөлөөлөх, судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, албан хэрэг, бичиг баримт  хөтлөх;

·         Мэргэжлээрэй 5 ба түүнээс дээш  жил хувийн болон төрийн албанд ажилласан туршлагатай;

·         Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.

Шаардлага хангасан ажил горилогч доорх  recruit@bayanairag.com хаягаар CV илгээх эсвэл өөрийн биеээр оффис дээр ирж анкет бөглөнө үү.

 

Анкет хүргүүлэх заавар:

 

a.   Анкет авах сүүлчийн огноо: 2016  оны  4сарын 29-нийөдөр

b.   Бүрдүүлэх материал:

1.     Анкет бөглөх (Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны оффист ирж эсвэл Компанийн цахим хуудас http://www.bayanairag.com– аас авна уу)

2.     Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

3.     Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар

c.   Материал хүргэх хаяг:  Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их Эзэн Чингис Хааны нэрэмжит  талбай 2, Сэнтрал Тауэр 7-р давхар, Шуудангийн хайрцаг-19 эсвэл recruit@bayanairag.comхаягаар явуулна уу.

d.     Холбоо барих утас:7711 6100 (1000; 2005)