Төлөв | Тайлбар | Эхлэх өдөр | Дуусах өдөр |
---|---|---|---|
Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмж дээр мэргэжлийн түвшинд засвар үйлчилгээ хийх; засвар үйлчилгээтэй холбоотой бичиг баримт хөтлөх; орон нутгийн болон улсын хэмжээний хууль, дүрэм, журмыг хангаж ажиллах | 08/07/2023 | 08/18/2023 |
Хариуцах ажил, үүргүүд:
-
Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн компьютерийн системийг ашиглан онош тавих, дүн шинжилгээ хийх;
-
Шаардлагатай засвар үйлчилгээг тодорхойлох зорилгоор хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн механик эвдрэл гэмтлийг оношлох;
-
Эд анги засварлах, өөрчлөх, бэлтгэх, шинээр солих, орлуулах;
-
Засварын газрын ажлын талбай, багаж төхөөрөмжийг хэрэглэхэд бэлэн, байнгын ажиллагаатай байлгах;
- Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн шаардлагатай сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор захиалга хийхэд туслах;
- Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, гаднах үзэмжийг сайжруулах үүднээс жижиг засвар хийх;
- Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх;
Тавигдах шаардлага:
A. Боловсрол
- Механик инженерийн боловсролтой эсвэл холбогдох чиглэлээр сургалтанд хамрагдсан
- Монгол Улсын жолооны “B” болон “ С” ангилалтай үнэмлэхтэй
В. Туршлага
- Уул уурхай эсвэл холбогдох чиглэлээр ажилласан 2 болон түүнээс дээш жилийн туршлагатай бол давуу тал болно
С. Ур чадварууд
- Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэлийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар сайн мэдлэгтэй
- Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машины цахилгааны талаар үндсэн суурь мэдлэгтэй
- Тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай
- Ярианы, харилцааны өндөр чадвартай
- Бие дааж өөрийн мэдлэгээ тасралтгүй нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байх.
- Аюулгүй ажиллагааг мөрдлөгө болгох.
- Зохион байгуулах өндөр чадвартай
- Материалын аюулыг мэдээллэх хуудсыг уншиж ойлгох чадвартай.
- Техникийн Англи хэлний суурь мэдлэгтэй
Сонирхсон ажил горилогч дараах хаягаар материалаа ирүүлнэ үү.
Имэйл хаяг: recruit@bayanairag.com
Холбоо барих утас: 976-77116100, 2004, 976-89192078
Мэдэгдэл
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
Ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.