Хангамж худалдан авалт

Хангамж, худалдан авалтын хэлтэс

Хангамж, худалдан авалтын хэлтэс нь уурхайн тасралтгvй, хэвийн vйл ажиллагааг хангахад зайлшгvй шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл, технологийн болон туслах материал, үйлчилгээг цаг тухайд нь бэлтгэн нийлvvлэх, тээвэрлэх, хадгалах, хувиарилах, зарцуулалтад нь хяналт тавих vvргүүдийг хvлээн ажилладаг.

2018 онд Баян Айраг Эксплорэйшн компани нь нийт 54.7 тэрбум  төгрөгийн худалдан авалт хийснээс 78% нь дотоодын нийлүүлэгч, 5.5% нь Завхан аймгийн нийлүүлэгчдээс бүрдэж байна.

Дөрвөлжин суманд байгуулсан оёдлын үйлдвэрээс 2018 онд нийт 151 сая төгрөгийн худалдан авалт хийсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад  2 дахин өсжээ. Харин Завхан аймгийн хэмжээнд хийсэн нийт худалдан авалтын мөнгөн дүн нь 3.4 тэрбум төгрөг байна. 2018 онд шинээр 39 ханган нийлүүлэгч компани нэмэгдсэн бөгөөд энэ нь Завхан аймагт бүртгэлтэй нийт ханган нийлүүлэгчдийн тоог 123 болгожээ.

Та манай Хангамж, худалдан авалтын хэлтэстэй lpd@bayanairag.com хаягаар холбогдож, хамтран ажиллах хүсэлт болон санал болгож буй бараа бүтээгдэхүүний танилцуулгыг ирүүлэхийг урьж байна. Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажил нь бүх байгууллага, хувь хүнд нээлттэй бөгөөд бид та бүхний хамтран ажиллах хүсэлтийг бизнес болон хууль эрх зүйн хүрээнд шударга сонгон шалгаруулалт явуулах болно.

Бид нийлүүлэгч компаниудад адил тэгш хандах зарчмыг баримталдаг төдийгүй аль нэг компанид давуу тал олгохыг хатуу хориглодог.

Бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгөхдөө анхаарах зүйлс. Дутуу бичиг баримт өгсөн тохиолдолд тухайн захиалгын төлбөр хийгдэхгүй болохыг анхаарна уу.

  • Захиалгын хуудас
  • Зарлагын баримт
  • Нэхэмжлэх (Монгол хэлээр)
  • НӨАТ баримт
  • Аюулгүйн ажиллагааны заавар
  • Нэмэлт мэдээлэл (шаардлагатай тохиолдолд)
  • Тухайн бараа, бүтээгдэхүүнд тохирсон баглаа, боодол 

Улаанбаатар хот дахь агуулахын хаяг:

Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо, Гурвангол Бааз, Улаанбаатар хот

Холбогдох утас: +(976) 7711 6100 дотуур утас: 3111