Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сургалт

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг үйлдвэрлэл, үйл ажиллагааныхаа бүх шатанд хэрэгжүүлж, боломжит эрсдэлийг урьдчилан тодорхойлох замаар ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв дадлыг төлөвшүүлэн ажилладаг. Энэхүү БОДЛОГО нь нийт ажилтнууд, гэрээт гүйцэтгэгчдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.  Баян Айраг Эксплорэйшн компанийн аюулгүй ажиллагааны талаарх алсын хараа нь “Эрүүл, аюулгүй орчинг хамтдаа бий болгоход” оршдог.

Манай компани үйл ажиллагааны явцад гарч болзошгүй осол, тоног төхөөрөмжийн эвдрэл, осолд дөхсөн тохиолдлыг ажилтнуудынхаа тусламжтайгаар илрүүлж, бүртгэж, яаралтай арга хэмжээ авч, дахин давтахгүй байх тал дээр бодлого, төлөвлөгөө боловсруулан ажилладаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн БОДЛОГЫН гол зорилго нь ажлын байран дахь ХҮНИЙ бэртэл, гэмтэл болон МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН эвдрэл, ослыг “0” байлгахад оршино.

Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн баримтлах үндсэн зарчим болоод удирдлагын тогтолцооны салшгүй хэсэг нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн (ХАБЭА-н) талаарх тогтмол сургалт, сурталчилгаа юм.

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНД ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД (ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ) БАГТАНАҮҮНД:

  • Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;
  • ХАБЭА-н сургалтын менежментийн тогтолцоог бүрдүүлэх;
  • Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах;
  • Уурхайн болон ажлын байр тус бүрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хийх;
  • ХАБЭА-н тухай мэдлэг мэдээлэл олгох, сургалт зохион байгуулах;
  • Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдлийг бууруулах, арилгах, аюулгүй дадал бий болгож, хэвшүүлэх;
  • Аюулгүй ажиллах тогтолцоо, дадал, хэвшлийг төлөвшүүлэх;
  • Аюулыг тодорхойлох, эрсдлийг үнэлэх, хянах журам, баримт бичиг боловсруулах;
  • Осол гэмтлийг судлах, бүртгэх, шалгах тогтолцоог бүрдүүлэх;
  • Хөдөлмөр хамгааллын зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах;
  • Ажилчид өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, Компанийн ХАБЭА-н зааварчилгааг чанд мөрдөхөд татан оролцуулах, зан үйлийг төлөвшүүлэх;
  • Онцгой байдал болон аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах; аврагч, гал сөнөөгч багийн бэлэн байдлыг хангах;
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах;
  • “Бодлого-Төлөвлөлт-Сургалт-Дадлага”, “Дадал хэвшил төлөвшүүлэх-Хэрэгжилт-Хяналт-Эрсдлийг арилгах-Сайжруулалт-Хэрэгжилт” гэсэн тасралтгүй үргэжлэх цогц тогтолцоог бий болгох.